fbpx

Вьетнам, Фукуок арлын аялал

keyboard_arrow_down

Алжаалаа тайлах арлын аялал

Вьетнам улс хэрхэн хурдацтай хөгжиж буйг харж урам зориг авангаа далайн эрэг дээр амарч, бүтээн байгуулалтуудтай танилцаж, соёл амралтын хүрээлэнгүүдийг сонирхон алжаалаа тайлахыг хүсэж байвал энэ аялал танд яг тохирно.

Бага насны хүүхэд, өндөр настай аав ээжтэйгээ аялахаар төлөвлөж буй бол богино хугацааны нислэгтэй халуун орон хамгийн зөв сонголт байх болно.

сая төгрөг
0
өдөр
0
хүн
0

Аяллын үнэд багтсан:

Аяллын хөтөлбөр

Өдөр 1: Улаанбаатар - Фукуок
Чингис Хаан ОУНОБ дээр цугларан бүртгэлээ хийлгэсний дараа бид Фукуок арал руу нисэх онгоцондоо сууна. Фукуок арал дээр газардан, угталтын зоог барьсны дараа буудалдаа очиж амарна.
Өдөр 2: Vinwonder парк - Амьтны хүрээлэн - Grand World шоу
Өглөөний цайны дараа бид 200 орчим төрөл зүйлийн 4,000 гаруй амьтан, 400 зүйлийн цэцэг ургамал бүхий амьтны хүрээлэн рүү хөдөлнө. Өдрийн хоолны дараа Vinwonder паркаар зочлон дотор болон гадна байх энгийн хөгжөөнт тоглоомоос эхлээд экстрем хүртэл төрөл бүрийн тоглоом дээр өдөржин тоглоорой. Хамтдаа оройн хоолоо зооглоод Grand World энтертайнмент төв рүү хөдлөнө. Энд та дэлгүүр хэсэх, үндэсний амттан идэх, шоу үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой. Хамгийн алдартай "The Venice Show"-г бид хамтдаа үзээд, зочид буудалдаа очиж амарна.
Өдөр 3: Чөлөөт өдөр
Чөлөөт өдрөөрөө та далайн эрэг дээр амрах, зочид буудалдаа тухлах, Фукуок аралтай танилцах гээд өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөгөөрэй. Чөлөөт өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй, өдөр оройн хоол багтаагүй гэдгийг сануулъя.
Өдөр 4: Чөлөөт өдөр

Өдөр 5: Фукуок хотын аялал - Халуун шавар
Өглөө зочид буудалдаа цайлаад Вьетнам улсын хамгийн алдартай Ngoc Hein сувдын ферм рүү хөдөлнө. Энд та сувдыг хэрхэн олборлож, тариалдаг талаар танилцаж худалдан авалт хийх боломжтой. Үүний дараа бид Sim Wine үйлдвэртэй очиж танилцана. Вьетнам улс нь Францын колони байсан учир дарс үйлдвэрлэлтээрээ дэлхийд алдартай. Өдрийн хоолоо хамтдаа зооглоод халуун шавартаа орохоор явна. Халуун шавартай ванн-д орох нь аяллын алжаал ядаргааг тайлж, булчин суллаж биеийг амраах давуу талтай. Оройн хоолоо зооглоод энэ өдрийн аялал өндөрлөнө.
Өдөр 6: Чөлөөт өдөр
Чөлөөт өдрөөрөө та далайн эрэг дээр амрах, зочид буудалдаа тухлах, Фукуок аралтай танилцах гээд өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөгөөрэй. Чөлөөт өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй, өдөр оройн хоол багтаагүй гэдгийг сануулъя.
Өдөр 7: Фукуок 3 арлын аялал - Зураг авалт
Өглөөний цайгаа буудалдаа зооглоод автобусандаа сууж хөдөлнө. Бидний хамгийн эхний зогсоол Вьетнам үндэстний түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон Coconut Prison буюу дайны үед ашиглагдаж байсан хорих газар байх болно. Үүний дараа бид усан онгоцны зогсоол дээр очиж арлын аяллаа эхэлнэ. Эхний зогсоол Coral Park. Энд та өөрийн зардлаар далайн спортуудыг туршиж үзэх боломжтой. Дараа нь бид Gam Ghi арлаар зочлон далайн гүн рүү шумбаж нууцлаг ертөнцтэй танилцана. Сүүлийн зогсоол May Rut арал. Уг арал дээр та далайд сэлж, шумбаж болно. Өдрийн хоолоо зооглоод аяллаа мөнхлөх зураг авалт эхэлнэ. Та далай дээр хөвж буй зургаа дроноор авхуулан насан туршид мартагдашгүй дурсамжаа хадгалаарай. Бид хот руу буцах замдаа оройн хоолоо зооглоод, буудалдаа очиж амарна.
Өдөр 8: Чөлөөт өдөр
Чөлөөт өдрөөрөө та далайн эрэг дээр амрах, зочид буудалдаа тухлах, Фукуок аралтай танилцах гээд өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөгөөрэй. Чөлөөт өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй, өдөр оройн хоол багтаагүй гэдгийг сануулъя.
Өдөр 9: Фукуок - Улаанбаатар
Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд, гэртээ харих онгоцондоо сууна. Чингис Хаан ОУНОБ дээр газардсанаар бидний энэ удаагийн аялал өндөрлөнө. Дараагийн аялалдаа баяртайгаар уулзацгаая.