fbpx

Тайланд, Пукет арлын аялал

keyboard_arrow_down

Хэзээ ч мартагдахгүй арлын аялал

Олон жилийн турш аялал жуулчлал хөгжсөн Тайланд улсын Пукет арлыг сонгосноор та кинон дээрээс хардаг алдартай арлуудаар аялж, торгомсог далайн эргийг мэдрэх боломжтой.

Шөнө унтдаггүй Пукет аралд шоуны гудамж, секс шоу, lady boy зэрэг олон төрлийн энтертайнмент үзвэр үйлчилгээгээр дүүрэн байх тул таныг уйдахгүй гэдэгт итгэлтэй байна. 

сая төгрөг
0
өдөр
0
хүн
0

Аяллын үнэд багтсан:

Аяллын хөтөлбөр

Өдөр 1: Улаанбаатар-Инчеон-Пукет
Өдрийн 13 цагт Улаанбаатараас Инчеон олон улсын нисэх онгоцны буудал руу ниснэ. Өдөр 17:10 цагт газардаад дараагийн нислэг 17:55-д хөөрнө. Оройны 22:15 цагт дамжин нислэгээр Пукет аралд ирнэ. Нисэх онгоцны буудлаас зочид буудал дээрээ ирээд амрана.
Өдөр 2: Заан болон Андаманда усан парк
Өглөөний цайны дараа Зааны хүрээлэн явж, заан үзэж зураг авхуулна. Үүний дараа усан парк-руу хөдөлнө. Усан парк дээр өдрийн хоолоо (500 бат) идэх ба өдрийн хоол нэгдсэн байдлаар биш хүн бүр өөрийн хүссэн цагтаа очоод идэх боломжтой. Усан парк дараа оройн хоол идээд зочид буудалдаа ирээд амрана.
Өдөр 3: Жамес Бонд арал
Өглөөний цайны дараа мөн 7:30 цагт James Bond арлын аялалдаа гарна. Эхний зогсоол Phang Nga хийдээр зочлоод тэгээд завиар James Bond аралруу явна. Өдрийн хоолоо panyi village-д зооглоод буцна. Дараа нь Gem factory үзээд, lady boy show үзээд оройн хоолондоо орно.
Өдөр 4: Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр тул та бүхэн өдрийн нэмэлт хийх зүйлс хийх эсвэл далайн эрэг дээр тайван амрах сонголтыг хийх боломжтой.
Өдөр 5: Пи Пи арал - Маяа эрэг
Өглөөний цайгаа буудалдаа уусаны дараа өглөө 7:45 цагт Пи Пи аралын аялалдаа гарна. Энэ өдөр моторт завиар Маяа эрэг, эргийн агуй, Пи Пи арлаар аялж snorkling хийх боломжтой. Өдрийн хоол арал дээр иднэ. Зочид буудалдаа ирсэнээр өдрийн хөтөлбөр өндөрлөнө.
Өдөр 6: Пукет хот аялал - Инчеон
Өглөө цайны дараа 11 цагаас Windmill viewpoint болон Big Buddha зочилно. Өдрийн хоолны дараа Chalong хийд, Пукет хуучин хот зочлоно. Тэгээд Оройн хоолоо идээд, онгоцны буудалруу хөдлөнө.
Өдөр 7: Улаанбаатар
Өглөө 8:40-д инчеон олон улсын нисэх буудалд газардаад дараагийн нислэгийн терминал солино. Терминал сольсоны дараа 13:40 хүртэл чөлөөт цаг. Чингис хаан нисэх онгоцны буудалд 17:00 цагт газардсанаар Тайланд-Пукет 7 өдөр, 6 шөнө аялал маань өндөрлөнө.